Ангилал: Байгалийн ухааны тэнхим
Хими –Биологийн ЗАН-ийн хамт олон
ЦЭДЭГИЙН УРАНЧИМЭГ
1965 онд Увс аймагт төрсөн. 1983 онд Увс аймгийн Баруунтурууны 10 жилийг төгссөн.1989 онд Ховдын багшийн дээд сургуулийг биологи-химийн багш мэргэжлээр төгссөн. 1999 онд Увс аймгийн Өлгий сумын дунд сургуульд хими-биологийн багшаар,1999-2012 он хүртэл 7 дугаар сургуульд химийн багшаар ажиллаж байна.Боловсролын байгууллагад нийт 24 дэх жилдээ ажиллаж байна. “Тэргүүлэх” мэргэжлийн зэрэгтэй.
Амжилт: 2005 онд Орхон аймгийн “Бүтээлч багш”, “Шилдэг хөтөлбөр” шалгаруулах уралдаанд шалгарч байсан.
Шагнал: 1996 онд “Цагаан лавай” тэмдэг, 1997 онд “Тэргүүний сэхээтэн залуу” медаль, 1998 онд “Арга зүйч” цол тэмдэг, 2002 онд “Багшийн алдар” медаль, 2004 онд “ Багшийн гавъяа” одон, 2005 онд БСШУЯ-ы “Жуух бичиг”, 2006 онд “Бүтээлч багш”, 2007 онд Хөх сүлд соёл сангийн нэрэмжит “Улсын шилдэг багш”, 2009 онд “Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэг”-ээр тус тус шагнагдсан.
УХНААГИЙН НЯМЦЭЦЭГ
1971 онд Дорноговь аймагт төрсөн. 1989 онд Дорнод аймгийн 10 жилийн 1-р сургуулийг төгсөж, МУИС-д элсэн орсон. 1994 онд МУИС-ийг биологич, биологийн багш мэргэжлээр төгссөн. 1995-2006 онд Орхон аймгийн Жаргалант сумын дунд сургуульд биологийн багшаар ажиллаж байсан. 2006-2012 он хүртэл 7 дугаар сургуульд биологийн багшаар ажиллаж байна. Боловсролын байгууллагад нийт 18 дахь жилдээ ажиллаж байна. “Тэргүүлэх” мэргэжлийн зэрэгтэй. 2012 онд шавь Лхагвадулам, Дулмаа нар аймгийн биологийн олимпиадын 1,2-р байр эзэлсэн.
Шагнал: 2001 онд БСГ-ын “Арга зүйч” цол тэмдэг, 2002 онд ХТТ-ийн “Хүүхдийн хайртай багш”, 2004 онд БСГ-ын “Багшийн алдар” медаль, МХЗ-ны “Хөдөлмөрийн алдар”медаль, 2005 онд “Есөн эрдэнэ” медаль, Орхон аймгийн “Тэргүүний үйл ажиллагаатай багш”, 2009 онд сургуулийн “ Ур чадварын аварга” багш, 2011 онд БСШУЯ-ны “Жуух бичиг”, 2012 онд Орхон аймгийн Засаг даргын нэрэмжит “Жуух бичиг”-ээр шагнагдсан.
БАЯРМАГНАЙН БОЛОРТУЯА