ОРХОН АЙМГИЙН 7-Р СУРГУУЛЬ
2013-05-20
2011-2012 оны хичээлийн жил

Ангилал: Мэдээлэл


1-Р ХУУДАС

ДАРЬСҮРЭН ИЧИННОРОВ

1948 онд Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн. 1957-1964 онд Завхан аймгийн Элдэв-Очирын нэрэмжит 10 жилийн 1-р сургуулийг, 1964-1967 онуудад Архангай аймгийн БНБС-ийг бага ангийн багш мэргэжлээр суралцаж төгссөн.

1967-1997 онуудад Завхан аймгийн Алдархаан сумын сургуульд бага ангийн багшаар, 1997-1999 онуудад Орхон аймгийн 10 жилийн 3-р сургуульд бага ангийн багшаар, 1999-2003 онуудад 10 жилийн 7-р сургуульд хөгжлийн бэрхшээлтэй бүлгийн багшаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан.

Гавьяа шагнал:

БСШУЯ-ны “ Хүндэт жуух бичиг”, ” Багшийн алдар “, “ Ахлах багш” цол тэмдэг, Ардын хувьсгалын 50, 80 жилийн ойн медалиар шагнагдсан.

АЛТАНГЭРЭЛИЙН ЦЭРЭНДИВАА

          А.Цэрэндиваа нь 1955 онд Хөвсгөл аймгийн Жаргалант суманд төрсөн. 1963-1971 онд бага,дунд сургууль,1971-1974 онд Улаанбаатар  хотын Багшийн сургуулийг бага ангийн багш мэргэжлээр, 1984-1990 онд УБДС-ийн түүхийн багш-пионерийн удирдагч мэргэжлээр суралцаж төгссөн. Боловсролын байгууллагад нийт 32 жил ажилласан байна.

            1974-1983 онд Хөвсгөл аймгийн Жаргалант суманд бага ангийн багшаар 1983-1990 онд пионерийн ахлах удирдагч, хүмүүжлийн эрхлэгчээр,1990-1998 он хүртэл түүхийн багш, дунд ангийн сургалт хариуцсан хичээлийн эрхлэгчээр ажиллаж байгаад, 10-н жилийн 7-р сургуульд 1999-2006 онд Хөнгөвчилсөн сургалттай  бүлэг даан авч ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан.

            Багш Цэрэндиваа нь сургалтын таатай орчин бүрдүүлэх, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх зорилгоор 1978 онд бага ангийн математик, 1992 онд түүхийн, 1996 онд багш нарын онол арга зүйн кабинетийг байгуулан ажиллаж байсан ба одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын /дохио-хэл заслын / кабинет байгуулан сургалтанд ашиглаж байна.

            1999-2000 оны хичээлийн жилээс тус сургуулийн Хөгжлийн бэрхшээлтэй бүлгийг даан авч, хүүхэд нэг бүрийн онцлогийг судалж, сурагч бүрт  тохирсон сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэн ганцаарчлан ажилласнаар сурлагын амжилт чанар нь тогтворжиж, зохих ангийн стандартыг хангаж чадсан.

Гавъяа шагнал: 1982 онд “Тэргүүний сэхээтэн залуу” алтан медаль, 1985,1990 онд 7, 8-р таван жилийн гавшгайчаар, 1989 онд Пионерийн удирдагчдын улсын зөвлөлгөөнд төлөөлөгчөөр,  хилийн уулзалтанд төлөөлөгчөөр Монголын Пионерийн байгууллагын  хүндэт тэмгээр, 1988,1991 онд Ахлах багш цол тэмдэг, Ардын Боловсролын Яамны Багшийн алдар медалиар, 1991, 2001 онд Ардын Хувьсгалын  70, 80, 90 жилийн ойн медалиар БСШУЯ-ны хүндэт жуух бичиг, МУ-ын ЗГ-ын шагнал “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдэг, ”Хөдөлмөрийн хүндэт медаль Боловсролын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн медалиар шагнагдсан.

 

ДАМДИНСҮРЭНГИЙН БАТАА

 

Дамдинсүрэн овогтой Батаа нь 1950 онд Булган аймгийн Хантай сумын нутаг Зүүн бэл хэмээх газар  төрсөн.

1959 онд Булган аймгийн Хутаг сумын бага сургуульд суралцан 1969 онд Багшийн сургууль,1985 онд УБДС-ийн Монгол хэл, уран зохиолын ангийг төгссөн. 1969-1975 онд Булган аймгийн Сэлэнгэ сумын 8 жилийн сургуульд бага ангийн багшаар, 1975-1978 онд Эрдэнэт хотын 10 жилийн 1-р сургуульд математикийн багшаар, 1978-1985 онд 10 жилийн 3-р сургуульд бага ангийн багшаар, 1985-1996 онд 10 жилийн 5-р сургуульд монгол хэл уран зохиолын багшаар, 1997-1999 онд 10 жилийн 3-р сургуульд бага ангийн багшаар, 2000-2009 он хүртэл 12 жилийн 7-р сургуульд ажиллаж байгаа өндөр насны тэтгэвэрт гарсан.

Хүүхдэд хэл ярианы ямар гэм согог тохиолдож болох вэ? Гэсэн сэдвээр гарын авлага бичиж. 2003-2004 оны хичээлийн жилд Дохио хэл заслын кабинет байгуулж ажиллуулж зохих үр дүнд хүрсэн юм.

Гавъяа шагнал: 1972 онд Эвлэлийн Төв Хорооны “Хүндэт жуух” бичгээр, Ардын хувьсгалын 80, 90 жилийн ойн медалиудаар, Боловсролын 70 жилийн ойн “Эрдмийн цагаан лавай” тэмдэг, БСШУЯ-ы Хүндэт жуух бичиг, Ардын боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнагдаж байв.

ГОМБЫН ТӨМӨР

     1956 онд Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрсөн.1976 онд Дархан хотын АУДуС төгсөж  нэгдсэн эмнэлэгт ажиллаж байгаад 1977 оноос Баянхонгор хотын ХДТ-т хөгжимчнөөр орж 1988 он хүртэл ажиллаж  байсан. 1988 онд СУИС-д элсэн орж 1992 онд төгсөөд Шаргалжуут тосгоны  8 жилийн сургуульд дуу хөгжмийн багш, I ба V цэцэрлэгт дуу хөгжмийн багшаар ажилласан. 2002 оноос Орхон аймгийн 7-р сургуульд дуу хөгжмийн багшаар 4 жил, 21-р цэцэрлэгт дуу хөгжмийн багшаар ажиллаж байгаад 2012 онд тэтгэвэрт гарсан. Соёл боловсролын  салбарт 25 жил тасралтгүй ажилласан.

Багш Г. Төмөр нь  ажиллах хугацаандаа Г.Бирваа "дуурсалын хөндийд", Ж.Чулуун "Уран хас", бүжгэн  жүжгийн удиртгал, " вальс",Ц.Намсрайжав "Баярын жавхаа", Д.Шастокович " Баярын удиртгал",  А.Хачатурян Гаянэ бүжгийн  жүжгийн "Сэлэмт бүжиг", П.Ч.Чайковский "Хунт нуур" бүжгийн  жүжгийн  "Орос бүжиг",  Неополитан бүжиг "испани бүжиг Э.Чойдог "Найрамдал" удиртгал Б.Шарав, "Сэрсэн тал", Ч.Нацагдорж "Тэмээний уралдаан" гэх мэт хөгжмийн  уран бүтээл, Б.Дамдинсүрэн "Учиртай гурван толгой" дуурь, Д.Намдаг, УГЗТШ Г.Бирваа "Эрдэнэтээлийн  уянга" дуурь, "Их хурим", " Гурван  хашир найман танхил",         "Шинэ байшинд" гэх мэт хөгжимт драмын хөгжмийг найрал хөгжмийн бүрэлдэхүүнд тоглож үзэгч сонсогчдын  хүртээл болгосон.

Багш сурагчдын дунд урлагийн үзлэг, шинэ жил, багш нарын баярын концерт зэрэг уралдаан тэмцээнийг зохиохоос  гадна найрал дуу, бүжгийн дугуйланг хичээллүүлсэн.  Эрдэнэт хотын 30  жилийн ойн ажлын хүрээнд зохиосон язгуур урлаг, чөлөөт бүжгийн тэмцээнд  өөрөө болон шавь нар нь амжилттай оролцож алт мөнгөн медаль, өргөмжлөл хүртсэн.  Мөн  УБ хотод тайлан тоглолт хийсэн. 

 Гавъяа шагнал: 1996 оны" Соёлын аварга ажилтан цол тэмдэг", 2007 онд "Ахлах багш", 2010 онд "Есөн Эрдэнэ  медаль", 2011 онд Боловсрол 90  медаль, 2012 онд "хөдөлмөрийн аварга медаль

Дурсамж

10  жилийн 7-р сургуулийн хамт олны дотор 4 жил ажиллсан ба энэ хугацаа цөөхөн боловч миний амьдралд асар их баяр хөөр жаргалыг авчирсан мөч байсан . Учир нь энэ хамт олон маш эвсэг нэг нэгийгээ гэсэн чин сэтгэлтэй, ажилсаг хамт олон байсан. Миний бага хүү Мөнх- Эрдэнэ энэ сургуульд 10-р анги төгссөн бөгөөд эндээс ажил амьдралынхаа гарааг эхэлсэн болохоор би энэ хамт олонд их баярлаж явдаг. Мөн сургалтын менежер П.Цэцэгмаа багшаас ажлын маш их туршлага, арга барилаас нь суралцаж аливаад дайчин санаачлагатай хандах эрмэлзлийг эзэмшсэн. 

Тиймээс ч энэ хамт олон одоо ч улам сайхан болж өсч хөгжсөн байгааг харж байна.  Энэ хамт олны ажлын амжилт бүтээлээр бахархаж яваагийн зэрэгцээ цаашдын ажил хөдөлмөрт нь улам их амжилт сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.  Г.Төмөр

 

ХАНДРАГЧААГИЙН ЛХАГВАЖАВ

1969 онд Завхан аймгийн Баянхайрхан суманд төрсөн.

1985 ОНД Завхан аймгийн Баянхайрхан сумын 8 жилийн сургууль, 1987 онд Завхан аймгийн Нөмрөг сумын 10 жилийн дунд сургууль, 1992 онд Ховд аймгийн УБДС-ийг монгол хэл-уран зохиолын багш мэргэжлээр төгссөн. Улсад 15 жил , тухайн байгууллагад 2001-2002 оны хичээлийн жилд хөгжлийн бэрхшээлтэй бүлгийн багшаар ажиллаж байсан.

ЧОГСОМЫН БЯМБАА

1959 онд Ховд аймгийн Манхан суманд төрсөн.

1984 онд Улаанбаатар хотын БНБС-ийг бага ангийн багш мэргэжлээр суралцаж төгссөн.

Улсад 25 жил, тухайн байгууллагад 2001-2002 оны хичээлийн жилд хөгжлийн бэрхшээлтэй бүлгийн багшаар ажиллаж байсан.


ШААЛАЙЖАВЫН МӨНХЖАРГАЛ

1977 онд Булган аймгийн Сайхан суманд төрсөн.1999 онд Архангай аймгийн БК-ийг бага ангийн багш мэргэжлээр, 2007 онд Боловсролын их сургуулийн мэдээлэл зүйн багшийн ангийг тус тус төгссөн.

1999-2003 онуудад Орхон аймгийн 10 жилийн 7-р сургуульд, 2003 оноос одоог хүртэл Эрдэнэт цогцолбор сургуульд бага ангийн багшаар ажиллаж байна.



ШИЙРАВДОРЖИЙН БЯМБАСҮРЭН

1964 онд Завхан аймагт төрсөн. 1984 онд Архангай аймгийн БНБС-ийг бага ангийн багш мэргэжлээр төгссөн.Мэргэжлийн заах аргач зэрэгтэй. Завхан аймгийн Шилүүстэй сумын сургуульд бага ангийн багшаар ажиллаж байгаад

Улсад 28жил , тухайн байгууллагад 1 жил ажилласан. 2007 оноос Найдвар төвд ажиллаж байгаа.

Гавьяа шагнал:

“Багшийн алдар” , “Ахлах багш” цол тэмдэг

ШАГДАРЫН НИНЖБАДГАР

1972 онд Булган аймгийн Бугат суманд төрсөн. 1992 онд УБ хотын Хөгжмийн багшийн сургуулийг дуу хөгжмийн багш мэргэжлээр төгссөн.

1992-2000 онд Булган аймгийн 2-р 10 жилийн сургуульд, 2000-2002 онд Орхон аймгийн 10 жилийн 7-р сургуульд, 2002 оноос одоог хүртэл Эрдэнэт цогцолбор сургуульд ажиллаж байна.

Боловсролын байгууллагад 21 дэх жилдээ ажиллаж байгаа.

Гавьяа шагнал :

1994 онд Улсын ур чадварын уралдааны тусгай байрын шагнал,

Аймгийн ур чадварын 5 удаагийн аварга багш,

Хүүхдийн урлагийн “Яргуй “ наадмын 2010,2011,2012 оны аварга багш

2010 онд ЗГ-ын шагнал  “ Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдэг,

2009 онд Хүүхдийн Төлөө Үндэсний Газрын шагнал “Сайн үйлс”медаль,

2005 онд БСШУЯ-ны шагнал  “ Хүндэт жуух бичиг”,

1998 онд БСГ-ын шагнал “ Багшийн алдар” цол тэмдэг,

1995 онд БСГ-ын шагнал “ Арга зүйч багш” цол тэмдэг,

2011 онд Боловсролын 90 жилийн ойн медалиар тус тус шагнагдсан.

ЦЭДЭНБАЛЫН ЖАРГАЛСАЙХАН

1969 онд Завхан аймгийн Отгон суманд төрсөн. 1985 онд Эрдэнэт хотын 10 жилийн 4-р сургууль, 1990 онд УБ хотын Багшийн сургуулийг бага ангийн багш мэргэжлээр төгссөн. 1990 онд Завхан аймгийн Тэс сумын 10 жилийн дунд сургуулиас багшлах гараагаа эхэлсэн. 1994-2001 онд Эрдэнэт хотын 10 жилийн 4-р сургуульд, 2001-2003 онд Орхон цогцолбор сургуульд бага ангийн багшаар, 2004-2005 онд “Цайхун” сургуульд сургалтын м енежерээр, тус сургуульд 2005-2006 оны хичээлийн жилд  ажиллаж байсан.



БАЯРХҮҮГИЙН САРАНЧИМЭГ

1979 онд Булган хотод төрсөн. 1987-1997 онд Булган аймгийн 10 жилийн 1-р сургууль, 1999-2003 онд Архангай аймгийн багшийн коллежийг бага ангийн багш мэргжлээр төгссөн. 2005-2006 оны хичээлийн жилд  Орхон аймгийн 11 жилийн 7-р сургуульд ажиллаж байсан.

 





ПҮРЭВСҮРЭНГИЙН МӨНГӨНПУУЖИН

1981 онд Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн. 1998-2002 онд Архангай аймаг дахь Багшийн коллежийг бага ангийн багш мэргэжлээр төгссөн.

Улсад ажилласан жил 4, тус сургуульд 2007-2008 оны хичээлийн жил ажиллаж байсан.




ДОРЖДАГВЫН ГҮНСЭНДАВАА

1996 онд МУИС-ийг түүхийн багш мэргэжлээр төгссөн. Ажил амьдралын анхны гараагаа Техник технологийн төрөлжсөн сургалттай 10 жилийн 7-р сургуулиас эхэлсэн. Анхны захирал Д.Бат-Эрдэнэ, анхны хичээлийн эрхлэгчээр Б.Батбаатар, анхны хамт олон, анхны шавь нар, анхны сургууль минь үүрд сэтгэлд үлдээстэй байдаг “Багшаа та” гэж дуудуулсан төрөлхсургуулийн минь 25 жилийн ой тохиож буй мөчид үе үеийн шавь, багш ажиллагсаддаа баярын мэнд хүргэе! Тус сургуульд ажиллах хуагцаандаа 1997 онд шавийн хайртай багш, ур чадварын аварга, 1999-2000 онд аймгийн ур чадварын уралдаанд 1-р байр, сургуулийн хөдөлмөрийн аварга зэрэг амжилтыг үзүүлж байлаа. 


СЭР-ОДЫН ПҮРЭВСҮРЭН

1975 онд Булган аймгийн Сайхан суманд төрсөн. 1983-1993 онд Орхон аймгийн 10 жилийн 5-р сургууль, 1993-1997 онд Улаанбаатар хотын ИШДС-ийг биеийн тамирын багш мэргэжлээр төгссөн. 1997-2006 онд Орхон аймгийн 10 жилийн 7-р сургуульд биеийн тамирын багшаар ажиллаж байсан. Ажиллах байх хугацаандаа сурагчдын дунд  самбо, жудо бөхийн секц хичээллүүлж, тэднийг бие бялдрыг хөгжүүлэх, улсын болон олон улсын чанартай уралдаан тэмцээнд амжилттай бэлтгэж оролцуулж байлаа.


ДАНЗАН ЭРДЭНЭБАТ

1968 онд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд төрсөн. 1996-1997, 2000-2005 онд Орхон аймгийн 10 жилийн 7-р сургуульд, 1997-1999 онд 11-р бага сургуульд, 2004 оноос хойш Эрдэнэт цогцолбор сургуульд жижүүрээр ажиллаж байна.

 


 

ЗАГД БААСАНЖАВ

1945 онд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. 1960-1962 онд Тосонцэнгэлийн дунд сургуульд, 1962-1993 онд 3-р цэцэрлэгт багшаар, 1995-2000 онд Эрдэнэт хотын 6-р сургуульд ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан.

Гавъяа шагнал: Аймгийн тэргүүний ажилтан, МХЗЭ-ийн Тэргүүний залуу алтан медаль, Боловсролын байгууллагын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдаж байв.


Ө ЖАРГАЛСАЙХАН

 

ЦЭНД-АЮУШИЙН БААСАНХҮҮ

1963 онд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн. 1971-1981 онд Улаанбаатар хотын    14-р сургууль, 1981-1982 онд УБҮ-ийн сургалтын төв, 1994-1998 онд ХААИС-ийг нягтлан бодогч мэргэжлээр суралцаж төгссөн.

1982-1994 онд УБҮ-ийн Баяжуулах фабрикт баяжуулагч, 1996-2000 онд Эрдэнэт Ноолуур ХХК-д мастер, 2002-2005 онд 7-р сургуульд нягтлан бодогчоор, 2005 оноос хойш Улаанбаатар хотын Цагдаагийн газарт нягтлан бодогчоор ажиллаж байна.


ДОНДОГДОРЖИЙН ХИШИГБАЯР

1960 онд Булган хотод төрсөн. 1968-1978 онд Булган аймгийн 10 жилийн 1-р дунд сургууль, 1978-1982 онд МУИС-ийг банкны эдийн засагч-нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. 1982-2000 онуудад Банкны системд ажиллаж байгаад 2001 оноос хойш боловсролын байгууллагад нягтлан бодогчоор ажиллаж байна. 2004-2010 онд Орхон аймгийн 12 жилийн 7-р сургуульд нягтлан бодогчоор ажиллаж байна.




БЭГЗЖАВЫН МЭНДБАЯР

1965 онд Говь Алтай аймгийн Төгрөг суманд төрсөн. 1973-1983 онд Говь Алтай аймгийн 10 жилийн 1-р дунд сургууль, 1983-1990 онд Улаанбаатар хотын Анагаах ухааны Дээд сургуулийн эмчилгээний ангийг төгссөн. Их эмч мэргэжилтэй. 1990-1998 онд Говь Алтай аймгийн Чандмань сум, Алтай суманд мэргэжлээрээ ажилласан. 1998-2000 онд Орхон аймгийн 10 жилийн 7-р сургуульд эмчээр ажиллаж байлаа.





ЖАМЪЯАНДОРЖИЙН ДОРЖСҮРЭН

1949 онд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд төрсөн. 1973 онд АУдуС-ийг эх баригч бага эмч мэргэжлээр төгссөн. 1973-1994 онд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын хүн эмнэлэгт, 1995-1998 онд Орхон аймгий 10 жилийн 3-р дунд сургуульд, 1998-2000 онд Орхон аймгийн 10 жилийн 7-р сургуульд эмчээр, 2001-2009 огд БОЭТ-ийн шинжилгээний албанд, 2009 оноос одоог хүртэл Шүүх эмнэлэгт эмчээр ажиллаж байна.

Гавъяа шагнал: Ардын хувьсгалын 70, 80 жилийн ойн медаль, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, 7, 8-р 5 жилийн гавшгайч, Хөвсгөлийн бахархал медаль, Эрдэнэт хотын 30 жилийн ойн медалиар шагнагдаж байв. 



ПИШКА ОВОГТОЙ ПАГМАДУЛАМ

П.Пагмадулам нь 1974 онд Завхан аймгийн Улиастай  хотод төрсөн. Дээд боловсролтой, номын сан-мэдээллийн ажилтан, ном зүйч мэргэжилтэй. Тэрээр 1992-1998 онд Орхон аймгийн 8 жилийн 2-р сургуульд номын санчаар, 1998-2008 ондуудад Эрдэнэт хотын 11 жилийн 7-р сургууль, 2008 оноос МУИС-ийн Орхон сургуулийн Номын сангийн эрхлэгчээр ажиллаж байна. Номын сан нь сургуулийн багш, оюутан, ажилтнуудад ном хэвлэл мэдээллээр үйлчлэхээс гадна Орхон аймгийн иргэдэд Англи хэл эзэмшүүлэх оройн курсыг хичээллүүлж байна.

Номын сангийн Lib4U программаар номын сангийн бүх ном сурах бичгийг электрон каталогт оруулсан. Одоогийн байдлаар 3820 нэрийн 16250 ш ном, сурах бичиг электрон каталогто оруулж, ном тус бүрийг бар коджуулсан байна. Мэргэжлийн 30 нэрийн сонин сэтгүүл захиалж, уншигчдын эрэлт хэрэгцээг хангаж байна.

Шагнал: Монгол Улсын “Соёлын тэргүүний ажилтан”, Залуучуудын холбооны “Хөдөлмөрийн алдар” алтан медалиар тус тус шагнагдсан.


БААСАНГИЙН ЦОГЗОЛМАА

            Баасан овогтой Цогзолмаа 1978 ОНД Завхан аймгийн Улиастай хотод төрсөн.1985-1995 онд Улиастай хотын 10 жилийн 1-р сургуулийн хими-биологийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийг, 1995-1999 онд Улаанбаатар хотын МУИС-ийн Биологийн ангийг биологич мэргэжлээр төгссөн. 2001 оноос Орхон аймгийн МХА-ны эрүүл ахуйн хяналтын хэлтэст бактериологич эмчээр ажиллаж байгаад 2003-2006 онд тус сургуульд биологийн багшаар ажиллаж байлаа.

Гавъяа шагнал: Багш Б.Цогзолмаа нь манай сургуулийн залуу аварга, тэргүүний заах аргач багш, БСГ-ын “Арга зүйч” тэмдгээр шагнуулсан.

ЖАНЦАНГИЙН УРАНТҮЛХҮҮР

Жанцан овогтой урантүлхүүр нь 1969 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1987 онд Булган аймгийн 10 жилийн 1-р дунд сургуулийг, 2000-2002 онд МУБИС-ийн математикийн багшийн ангийг төгссөн. Булган аймгийн Баян-Агт сумын 8-н жилийн сургуульд математик,алгебр, физик, химийн багш, 2003-2007 онд Орхон аймгийн 10 жилийн 7-р сургуульд, 2007-2011 онд  “Маргад” дээд сургуульд, 2011 оноос одоог хүртэл Эрдэнэт цогцолбор сургуулийн математикийн багшаар ажиллаж байна. Улсад 15 жил,боловсролын байгуулагад 13 дахь жилдээ ажиллаж байна.

Гавъяа шагнал: 2009 онд ХТХ-ийн “Шавийн хайртай багш”, БСГ-ын “Арга зүйч багш” цол тэмдэг, 2010 онд БСГ-ын “Багшийн алдар” цол тэмдэг, Жил бүр уламжлал болгон зохиогддог аймгийн багш нарын спортын тэмцээнд шатрын төрлөөр оролцож хошой мөнгөн медаль, 2009-2010 оны аймгийн эмэгтэй багш нарын дартсын аварга болж байлаа.



Comments


Бичлэг: 33 » Нийт: 84
Өмнөх | Дараагийн


Ерөнхий боловсролын сургууль

Сүүлийн бичлэгүүд

. Программчлалын Си хэлний үндсэн элементүүд
. Хүүхдийн ажиглах чадварыг хөгжүүлэх дасгал -Багш Г.Сувд-Эрдэнэ
. Хүүхдийн ойг хөгжүүлэн дасгалжуулах сэтгэл зүйн дасгал тоглоомууд- Багш Г.Сувд-Эрдэнэ
. Харааны түргэн хугацааны ой тогтоолтыг шалгах арга зүй - Багш:Г.Сувд-Эрдэнэ
. 9-р анги Технологийн хичээл - Хавтгай зангилаа зангидах. Багш Б.Энхтуяа

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. Орхон аймгийн БСГ
. Орхон аймгийн Мат-Блог
. negj

Найзууд

Зохиогчийн эрх

© ОРХОН АЙМГИЙН 7-Р СУРГУУЛЬ




:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax